A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам/ Сангийн сайдын 2016-12-16 өдрийн 409 дүгээр тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Сангийн сайдын 2016-12-16 өдрийн 409 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журам/

2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 12

"Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан журмыг 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжид мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс (газар)-ийн дарга нарт, энэ талаар мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Татварын Ерөнхий газар /Б.Баттөмөр/, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /С.Мягмардаш/-т тус тус даалгасугай.

Гурав. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2010 оны 284 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 409

Улаанбаатар хот

Стандарт батлах тухай

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахьхэсэг, Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны 2016 оны 12 дугаар сарын 01 тоот тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хайгуул болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандарт"-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Тус стандартыг хайгуулын болон олборлох үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар (Б.Доржсэмбэд)-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 2011 оны 12 дугаар тушаалаар батлагдсан "Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зардлыг нягтлан бодох бүртгэлд бүртгэх тухай" журмыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙДБ.ЧОЙЖИЛСҮРЭН