A

A

A

Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон/

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам/

2002 оны 09 дүгээр сарын 17 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 258

Монгол Улсын Засгийн газрын "Нэмэгдэл олгох тухай" 2002 оны 174 дүгээр тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1 ."Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнгийн талаар мэдээлж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Дондог/-т даалгасугай.

САЙД Ч.УЛААН