A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /СЭЗС, ҮХС-ын 2003 оны 371/172-р хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СЭЗС, ҮХС-ын 2003 оны 371/172-р хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 165/64

ТУШААХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр худалдааны сайдын хамтарсан "Журам батлах тухай" 2001 оны 187/76 дугаар тушаалын баталсан "Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих журам"-д дор дурдсан агуулгатай дараах заалтыг тус тус нэмсүгэй:

1/ 2.9 дэх заалт:

"2.9. Геологийн судалгааны үргэлжлэх ажлын жил бүрийн төсвийн тодотголд тусгах үнийн тохируулгыг шийдвэрлэхдээ Санхүү, эдийн засгийн яамны саналыг авч шийдвэрлэнэ. Геологийн судалгааны ажлын төслийн төсвийн жил бүрийн тодотголыг АМХЭГ-ын Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцсэн тэмдэглэл, санал, дүгнэлтийг үндэслэн Үйлдвэр, худалдааны яам баталж байна";

2/ 2.10 дахь заалт:

"2.10. Үргэлжлэх ажлын төсвийн тодотгол хийхдээ төсвийн нийт дүн, нэр төрлийн ажлын дүн болон үндсэн ажлын биет хэмжээг нийт тендерийн дүнгээс хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтална. Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газартай зөвшилцсөнөөр төслийн аргачлал, ажлын хэмжээг өөрчилж болох ба харин тендерийн дүнг хэтрүүлэхийг хориглоно";

3/ 3.9 дэх заалт:

"3.9. Төсөл хэрэгжүүлэгчдийн захиалгаар шинжилгээний ажлыг Геологийн төв лабораториор хийлгэж, гүйцэтгэлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хянаж, Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлнэ. Санхүү, эдийн засгийн яам гүйцэтгэлийг шалган, санхүүжүүлнэ";

4/ 3.10 дахь заалт:

"3.10. Төсөл хэрэгжүүлэгч геологийн судалгааны гүйцэтгэл, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, төслийн аргачлал зөрчсөн, төсөлд заагаагүй ажил гүйцэтгэсэн, шуурхай хяналтын үед илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаагүй, тавьсан актын дагуу төлбөр, торгуулийг барагдуулаагүй, төслийн явцад бий болсон мэдээллийг нуун дарагдуулсан, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, судалгааны ажлын үр дүнгийн тайланг хугацаанд нь Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж хамгаалаагүй, Геологийн мэдээллийн төвд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авна";

5/ 3.11 дахь заалт:

2. Журмын 1.2; 2.3; 2.6 дахь заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 1.2 дахь заалт:

"1.2. Геологийн судалгааны ажилд "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу геологийн зураглал, гидрогеологи, геоэкологи, геофизикийн болон ашигт малтмалын тархалтын зүй тогтлын зэрэг судалгааны ажил хамрагдана";

2/ 2.3 дахь заалт:

3/ 2.6 дахь заалт: