A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны ажлын тайлан гаргах журам/

2003 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 233

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны ажлын тайлан гаргах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажиллахыг Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо (С.Жанцанхорол)-нд үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны ажлын тайлан гаргах заавар" батлах тухай Сангийн сайдын 1999 оны 156 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2301 дүгээрт бүртгэсэн