A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ, ДҮРЭМ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /СС/НХХС/ҮХС/БСШУС-ын 2008 оны 135/79/41/146 тоот тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ, ДҮРЭМ, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАТЛАХ ТУХАЙ /СС/НХХС/ҮХС/БСШУС-ын 2008 оны 135/79/41/146 тоот тушаалаар хүчингүй/

2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156/92/79/185

Монгол Улсын "Төрийн албаны тухай" хуулийн 28.2 дугаар заалт, "Төрийн албан хаагчид зэргийн нэмэгдэл олгох журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам", "Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-уудыг хэрэгжүүлэх болон хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэн, мэргэшлийн ур чадварын түвшинг баталгаажуулан идэвх санаачилгыг хөхүүлэн дэмжих зорилгоор ТУШААХ нь:

1. "Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтаар, "Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох зөвлөлийн ажиллах дүрэм"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хөнгөн аж үйлдвэрийн чиглэлийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх болон мэргэшлийн зэрэг олгох сургалтыг батлагдсан журам, төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулж ажиллахыг ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн хүрээлэн /Б.Дугаржав/-д үүрэг болгосугай.

3. Ажилтнуудынхаа мэргэшлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх арга хэмжээг байнга авч ажиллахыг хөнгөн үйлдвэрийн салбар, чиглэлийн үйлдвэр, компани, бизнесийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.

4. Үйлдвэр худалдааны сайдын 2000 оны А/53 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэхүү тушаалыг 2003 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.