- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшид багшлах эрх олгох, хасах журам/ - /Уг тушаалыг БСШУС-ын 2008 оны 74-р тушаа

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшид багшлах эрх олгох, хасах журам/ - /Уг тушаалыг БСШУС-ын 2008 оны 74-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 239
Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшид багшлах эрх олгох, хасах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт багшлах эрх олгох ажлыг 2003 онд багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.
3. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), Боловсролын хүрээлэн (Н.Бэгз), Улсын Их сургуулийн ректор (М.Тогмид) нарт тус тус даалгасугай.
4. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар (Г.Батболд), хяналт-шинжилгээ, үнэлгээ, шуурхай зохицуулалтын хэлтэс (Ц.Гэлэгжамц)-т тус тус даалгасугай.
2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлийн 2241 дүгээрт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
