- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Сангийн сайдын 2008 оны 361 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уг тушаалыг Сангийн сайдын 2008 оны 361 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 272
"Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль", "Банкны тухай хууль" болон Улсын дээд Шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1 "Татварын өрийг "Мэдэгдэх хуудас"-аар хураан барагдуулах тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Татварын өрийг татвар төлөгчийн банкин дахь хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах тухай журам"-ыг 2 дугаар хавсралтаар, Татварын албанаас татвар төлөгчид өгөх "Мэдэгдэх хуудас" /маягт ТА 20.1/-ыг 3 дугаар хавсралтаар, Татварын албанаас банкны байгууллагад өгөх "Мэдэгдэх хуудас" /маягт ТА.20.2/-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Тушаалыг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний татварын ерөнхий газар /Л.Зориг/-т даалгасугай.
САЙД Ч.УЛААН
2003 оны 05 дугаар сарын 28-ний өдөр улсын бүртгэлийн 2050 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
