A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ

БШУ-ны сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2013 оны 07 сарын 05-ны өдрийн А/136, А/271 дүгээр тушаалаар хүчингүйд тооцов.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам/

2003 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 7.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1. "Мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан гэрчилгээ"-ний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж удирдлага, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн газар /Д.Жанцан/-т даалгасугай.

САЙД Ши.БАТБАЯР

2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн 1978 дугаарт бүртгэсэн