A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ- БХБС-ын 2021 оны 13 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 136/70

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 272 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын сангуудыг Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулж, төлбөр, тооцоо гүйцэтгэх явцад гарч байгаа сөрөг үр дагаврыг арилгаж, нийгмийн даатгалын сангаас иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгох зорилгоор ТУШААХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 45/21 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын байгууллагын төлбөр тооцоог гүйцэтгэх журам"-ын 2.6 дахь заалтын "..... Тэтгэвэр, тэтгэмж олгох үйлчилгээ үзүүлдэг арилжааны банкны салбаруудад болон суманд зөвхөн нийгмийн даатгалын сангийн зарлагын гүйлгээ гаргах зориулалт бүхий дансыг нээнэ" гэснийг "... Арилжааны банкинд төрийн сангийн нэрээр тэтгэвэр, тэтгэмж олгох зориулалт бүхий зарлагын дансыг нээх бөгөөд сумын хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, зарлагын дансыг нээнэ" гэж, 3.1 дэх заалтын " ... Сумдын нийгмийн даатгалын тасаг, байцаагч, ажилтан нь ажил олгогч болон даатгуулагчдаас төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийг аймгийн төрийн сан дахь Нийгмийн даатгалын сангийн дансанд төлүүлнэ. ". . . Сумдын нийгмийн даатгалын тасаг, байцаагч, ажилтан нь ажил олгогч болон даатгуулагчдаас төлөгдөх нийгмийн даатгалын шимтгэлийг сумын арилжааны банкны тооцооны төвд төрийн сангийн нэрээр нээгдсэн Нийгмийн даатгалын сангийн дансанд төлүүлж тухайн сарын зарлагаас давсан орлогыг аймгийн төрийн сан дахь Нийгмийн даатгалын сангийн нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосон журмын дагуу төвлөрүүлнэ " гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тушаалыг орон нутагт шуурхай хүргэж, холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Сүхбаатар/-т, Төрийн сангийн газар /Ц.Даваасүрэн/-т тус тус даалгасугай.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД
Ч.УЛААН Ши. БАТБАЯР

2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 2296 дугаарт бүртгэсэн