A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Гадаадад суралцуулах оюутан шалгаруулах журам/ 2007 оны 433-р тушаалаар 1-р заалтыг хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Гадаадад суралцуулах оюутан шалгаруулах журам/ 2007 оны 433-р тушаалаар 1-р заалтыг хүчингүй болсонд тооцсон/

2002 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 356

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2002 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Гадаадад суралцуулах оюутан шалгаруулах журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Гэгээрлийн сайдын 1998 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүйд болсонд тооцсугай.

САЙД А.ЦАНЖИД