- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам /

MОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ ХЗДХ-ийн сайдын 2007 оны 05 сарын 03-ны өдрийн 100 дугаар тушаалаар хүчингүйд тооцов
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам /
2005 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 175
Иргэдээс Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 67 дугаар тогтоолд заасныг үндэслэн ТУШААХ нь:
1."Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Уг журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг газар, хэлтсийн дарга, нийт ажилтнуудад үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга/ Б.Балганд /-д даалгасугай.
ДЭД САЙД Ц.СҮХБААТАР
Текст томруулах
A
A
A
