- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах журам/, /ХЗДХС-н 2010 оны 104 тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах журам/, /ХЗДХС-н 2010 оны 104 тушаалаар хүчингүй болсон/
2002 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 208
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 83 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг суутгах, түүнийг хуваарилах журам"-ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
2.Уг журмыг дагаж мөрдүүлэн хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /Ж.Чойжанцан/-т даалгасугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
