- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС, Сангийн сайдын 2010-06-18-ны 110/137-р тушаалаар хүчингүй болгосон/

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2002 оны 06 сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 173/155
.
Монгол улсын Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 4 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны орон тооны бус комиссын ажиллах журам"-ыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэс, аймаг, нийслэлийн хууль сахиулах байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадлагааны орон тооны комиссын ажиллах журам" батлах тухай Сангийн сайд, Хууль зүйн сайдын 1997 оны 420/345 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
