A

A

A

Бүлэг: 1979

/ХЗС-ын 2014-А/158-р тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам /

2002 оны 5 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалаар батлагдсан "Журам"-ын "Нэг"-ийн 3, "Гурав"-ын 7, "Зургаа"- ын 22, "Арван хоёр"-ын 46, 47 дугаар заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж өрдөхөөр тогтоож эдгээр заалтуудыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зохион байгуулалтын болон шаардлагатай бусад арга хэмжээ авч дүнг 2002 оны 12 дугаар сарын 1-нд илтгэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын дарга цагдаагийн хурандаа Д.Сандаг-Очирт даалгасугай.

3. Энэ тушаалын 2-т зааснаас бусад "Журам"-ын заалтыг 2002 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

4. Энэ тушаалын 2 дахь заалтыг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох асуудлыг Замын Цагдаагийн Газрын Мэргэжил, техникийн хяналтын хэлтэс шийдвэрлэж байхаар тогтоосугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Дэд бүтцийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" 2001 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 108/115 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болгосонд тооцсугай.