- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах журам", "Орон тооны бус комиссын бүрэлдэхүүн",

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах журам", "Орон тооны бус комиссын бүрэлдэхүүн", "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн загвар" / 2008 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 21 дүгээр тушаалаар хүчингүй
2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
1 .Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгож байсугай.
2."Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Орон тооны бус комиссын бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтын, "Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн загвар"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын /хуучин нэрээр/ "Журам батлах тухай" 2000 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 61 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
