A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Орон тоон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах журам", "Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн", "Тусгай зөвшөөрлийн загвар"/ - /2007 оны 77-р тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2003 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 165

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4,15.5.2-т заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

1.Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгож байсугай.

2. "Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх иргэнийг сонгон шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүн"-ийг 2 дугаар хавсралтын, "Тусгай зөвшөөрлийн загвар"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Цэрэндорж/-д даалгасугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

2003 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 2280 дугаарт бүртгэсэн