- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /“Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам”, Энэ тушаалыг ХЗДХС-ын 2008 оны 21-р тушаалаар х

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /"Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам", Энэ тушаалыг ХЗДХС-ын 2008 оны 21-р тушаалаар хүчингүй болгосон/
2003 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 155
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.7-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах журам"-ын 1 дүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталж, түр мөрдсүгэй
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулалт, мэдээлэл, хяналт-шинжилгээний газар /Д.Мөнхгэрэл/-т даалгасугай
3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны "Журам батлах тухай" 192 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
