- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 174 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2003 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 198
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.2, 14.2, 19.2, 22.1.1, 25.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Холбоо, сан, шашны байгууллага, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн төсөвт тусгайлан шийдвэрлэх арга хэмжээ авч байхыг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Балганд даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Гэрчилгээний загвар, түүнийг олгох журам батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2000 оны 50 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
2003 оны 12 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 2350 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
