- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өргөмжит консулын тухай журам/ - /2007 оны 32 дугаар тушэалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өргөмжит консулын тухай журам/ - /2007 оны 32 дугаар тушаалаар хүчингүй/
2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 33
Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь :
1."Өргөмжит консулын тухай журам"-ыг хавсралт ёсоор баталсугай
2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Монгол Улсын Өргөмжит консулын тухай журам"-ыг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2001 оны 70 дугаар тушаал, "Монгол Улсад суух Өргөмжит консулын тухай журам"-ыг батлах тухай Гадаад харилцааны сайдын 1997 оны 204 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай
САЙД Л.ЭРДЭНЭЧУЛУУН
2004 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 2353 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
