A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, МАЯГТ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ

2006 оны 01 дүгээр сарын 02 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 15.2.3, 16.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Сангийн сайдын 2004 оны 248 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Санхүүгийн тайлан, түүний тодруулгыг бэлтгэх заавар"-ын 28 дахь заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:

1/Зааврын28 дахьзаалт"Үндсэн бу ү йл ажиллагааны ашиг(алдагдал)"

28.1 Орлогын тайлангийн энэ хэсэгт аж ахуйн нэгжийн үндсэн бус үйл ажиллагааны орлого, зардлыг ажил гүйлгээний ангиллаар цэвэр дүнгээр тайлагнана.

28.2 Үндсэн бус үйл ажиллагааны орлогод, дараах орлогууд хамаарагдана.

2. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан аж ахуйн нэгжид мөрдөх санхүүгийн тайлангийн маягтын "Орлогын тайлан"-гийн маягтыг хавсралтын дагуу шинэчлэн баталсугай.

3. Шинэчлэгдсэн маягт, зааврын өөрчлөлтийг2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүйн хэлтэс (Ж.Үхэртар)-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛ ХҮЧИНГҮЙД ТООЦОХ ТУХАЙ /Зааварт өөрчлөлт оруулах, маягт шинэчлэх тухай/

2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 115

Улаанбаатар хот

"Маягт, заавар батлах тухай" Сангийн сайдын 2012 оны 77 дугаар тушаал шинэчлэн батлагдсантай холбогдуулан ТУШААХ нь:

Нэг. "Зааварт өөрчлөлт оруулах, маягт шинэчлэх тухай" Сангийн сайдын 2006 оны 2 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.ХАЯНХЯРВАА

Улсын бүртгэлд 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 3340 дугаарт бүртгэв.