- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАГВАР, ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 361 тоот тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
ЗАГВАР, ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2010 оны 361 тоот тушаалаар хүчингүй болсон/
2006 оны 08 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 289
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.30 дугаар, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дугаар заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн журналын загвар, түүнийг хөтлөх зааврыг нэгдүгээр, анги удирдсан багшийн дэвтрийн загвар, түүнийг хөтлөх зааврыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Багшийн журнал болон анги удирдсан багшийн дэвтрийг батлагдсан загварын дагуу хэвлүүлж ерөнхий боловсролын сургуулиудад 2006 оны 9 дүгээр сарын 1-ний дотор хүргэхийг ажлыг зохион байгуулахыг Бага, дунд боловсролын газар (Г.Батболд)-т даалгасугай.
3. Багшийн журнал болон анги удирдсан багшийн дэвтрийг зааврын дагуу хөтлүүлж хэвшүүлэхийг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосугай.
4. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх сайдын "Загвар, заавар шинэчлэн батлах тухай" 2005 оны 248 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
