- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон./

Сангийн сайдын 2017-01-17-ны 13 Дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЗААВАР, МАЯГТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 07 дугаар сарын 21-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 198
Монгол Улсын Их Хурлын 2004 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, түүний хэрэгжилтийг хангахад баримтлах журам"-ын 3.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл боловсруулахад төрийн захиргааны байгууллагуудаас гаргах эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийн тооцоо мэдээллийн заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар,
Мал сүргийн эргэлтийн тооцоо маягт -1-ыг 2 дугаар хавсралтаар,
Газар тариалангийн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд маягт - 2-ыг 3 дугаар хавсралтаар,
2. Батлагдсан заавар, маягтыг ашиглан тухайн жилийн болон дунд хугацааны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг тооцож, төлөвлөж байхыг Эдийн засгийн нэгдсэн бодлогын газар (Н.Энхбаяр)-т даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 155 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
