A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШИНЭЧЛЭХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улсын болон үндэсний хэмжээнд далай ашиглах асуудлыг зохицуулах зөвлөл, Далайн
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ШИНЭЧЛЭХ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон улсын болон үндэсний хэмжээнд далай ашиглах асуудлыг зохицуулах зөвлөл, Далайн баялаг ашиглах үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам/

2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/129

"Далай ашиглах тухай" хуулийн 5 дугаар зүйл, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ын 10, Далай ашиглах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 136 дугаар тогтоолын 3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Олон улсын болон үндэсний хэмжээнд далай ашиглах асуудлыг зохицуулах зөвлөлийг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Зөвлөлийн дарга: Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга

Гишүүд: Гадаад хэргийн яамны Олон талт хамтын

Ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн /ГХЯ-тай зөвшилцсөнөөр/

Далайд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн төлөөлөгч /тохиролцсоноор 1-2/

2. Далай ашиглах асуудлыг зохицуулах зөвлөлийн ажиллах дүрмийг боловсруулан хэлэлцүүлж баталгаажуулахыг Зохицуулах зөвлөлийн дарга /н.Дамдиндорж/-д даалгасугай.

3. Далайн нөөц, баялгийг ашиглах, загас агнуурын олон улсын үйл ажиллагаанд оролцох, далайд ажиллах хүмүүсийг сургах бэлтгэх, далайд ажиллагсдын хөдөлмөр хамгааллын арга хэмжээ зараг асуудлыг тусгасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Зохицуулах зөвлөл /н.Дамдиндорж/-д үүрэг болгосугай.

4. Далай ашиглах үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах, итгэмжлэл /ХХАА-н сайдын 2003 оны А/92 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/ олгох журмыг хавсралтын ёсоор баталсугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1999 оны 12 дугаар сарын 15-ны А/190 тоот тушаалыг хүчингүй болгосугай.