A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /

/БОС-ын 2008 оны 20-р тушаалаар хүчингүй болгосон/

1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 161

Ан агнуурын тухай Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийн загварыг нэгдүгээр хавсралт, Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээний загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барих эрхийн бичгийг 1996 оны эхний хагаст батлагдсан загварын дагуу нэгдсэн журмаар хэвлүүлж, үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээний загварыг энэ оны 12 дугаар сард багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг Санхүү аж ахуйн тасаг /н.Дамбадорж/-т даалгасугай.

3. Эрхийн бичиг олгох, гэрээ байгуулах ажлын явц, гүйцэтгэл, тооцоонд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны төрийн хяналтын газар /н.Гонсон/, Санхүү, аж ахуйн тасаг /н.Дамбадорж/-т тус тус даалгасугай.