A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАСГИЙН ГАЗРЫН 151 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ БОАЖЯ-ны 2009 оны 126-р хүчингүй болгосон
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН 151 ДҮГЭЭР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 141

Байгаль орчны тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 1995 оны 151 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор, Сайдын зөвлөлийн 22 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Мод, сөөгийн үр шинжилгээний ажлын үр дүнг дээшлүүлэх, үрийн нөөцийн сан байгуулах зорилгоор 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Ойн үрийн төв лабораторийг Ой, ан судлалын хүрээлэнгийн нэгжээр зохион байгуулсугай.

2. Ойн үрийн төв лабораторийн дүрмийг 1 дүгээр хавсралтын, Модны үрийг улсын нөөцөд авах, хадгалах, олгох журмыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Ойн үрийн лаборатороос гүйцэтгэх ажил үүрэг, улсын даалгаврын чиглэлийг нарийвчлан тогтоож зардлыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний санхүүжилтээс зохих журмын дагуу олгохыг Ойн товчооны дарга /Л.Доржцэдэн/-д даалгасугай.

САЙД З.БАТЖАРГАЛ

1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 848 дугаарт бүртгэсэн.