- Нүүр
- Сайдын тушаал
- ЗАРДЛЫН ҮНЭЛГЭЭ, ЗААӨАР БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЗАРДЛЫН ҮНЭЛГЭЭ, ЗААӨАР БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 222/109
Газрын хэвлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4; 41 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.6 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлүүдийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Алтны шороон ордыг ашиглах явцад үүссэн газрын эвдрэлийг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ"-г 1 дүгээр хавсралтаар, үнэлгээг хэрэглэх зааврыг 2 дугаар хавсралтаар тус тус батлан 2002 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн 3 жилийн хугацаагаар мөрдүүлсүгэй.
2. Нөхөн сэргээлтийн ажлын зардлын үнэлгээ, түүнийг хэрэглэх зааврыг алтны уурхайнуудын байгаль орчны үнэлгээ болон зураг төсөл түүнтэй төстэй ажлуудад мөрдөж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ц.Дамдин/, Үйлдвэр, худалдааны яамны Геологи, эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газар /Ц.Энхболд/-т тус тус даалгасугай.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ҮЙЛДВЭР ХУДАЛДААНЫ САЙД
У.БАРСБОЛД Ч.ГАНЗОРИГ
2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2277 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
