- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар/
2002 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 371
"Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 8.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. "Хадгаламж, зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хадгаламж, зээлийн хоршооны дансны үлгэрчилсэн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралтаар, "Хадгаламж. Зээлийн хоршооны санхүүгийн тайлан бэлтгэх аргачлал"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Батлагдсан зааврыг 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэс, татварын албадын дарга нарт даалгасугай.
3. Энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/-т даалгасугай.
САЙД Ч.УЛААН
2004 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2361 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
