A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх аргачилсан заавар/
Бүлэг: 1979

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ТУШААЛ ХЗДХСайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 6 сарын 18-ны өдрийн 110/137 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЗААВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх аргачилсан заавар/

2002 оны 06 сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 167

Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх аргачилсан заавар"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

2. Батлагдсан зааврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлого, арга зүй, хяналтын газар /Л.Дондог/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Шүүх-нягтлан бодох бүртгэлийн магадалгаа хийх заавар" батлах тухай Сангийн сайдын 1997 оны 369 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.УЛААН

2003 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлийн 2041 дугаарт бүртгэсэн.