A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2008 оны 178/51 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХСайдын 2008 оны 178/51 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1997 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 301/373

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан нотариатын зарим төрлийн үйлчилгээний хөлсийг шинээр тогтоох шаардлагыг харгалзан ТУШААХ НЬ:

1. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч, дипломат болон консулын төлөөлөгчийн газраас нотариатын зарим төрлийн үйлчилгээ үзүүлж, эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлс авах зааврыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү зааврыг 1997 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Заавар батлах тухай" Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайдын 1993 оны 169/191 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙН САЙД ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД

1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 1123 дугаарт бүртгэсэн.