- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааны заавар/. /СЭЗС, ЭМС-ын 2009-151/198 тоот тушаалаар хүчингүй/

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ЭРҮҮЛ ХАМТАРСАН ТУШААЛ
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааны заавар/. /СЭЗС, ЭМС-ын 2009-151/198 тоот тушаалаар хүчингүй/
2002 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 01/06
Эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох, эм хангамжийн болон эмнэлгийн байгууллагын хооронд өр үүсгэх нөхцөлийг бууруулах зорилгоор Монгол улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай" хуулийн 13.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
Нэг. "Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах ажиллагааны заавар"-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Дээрх зааврыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэгч сонгох ажиллагаанд мөрдөж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагад даалгасугай.'
Гурав. Эдгээр байгууллагуудыг хуулийн дагуу шаардлагатай мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Стратегийн төлөвлөлтийн газар /Д.Чимиддагва/, Санхүү, эдийн засгийн яамны Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын хэлтэс /Х.Март/-т тус тус даалгасугай.
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ЭРҮҮЛ ХАМТАРСАН ТУШААЛ САЙД
Текст томруулах
A
A
A
