- Нүүр
- Сайдын тушаал
- ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 79 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 79 тоот тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 232
Донорын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:
1. Цусны донор сонгох зааврыг нэгдүгээр , Цусны донорт хийгдэх шаардлагатай үзлэг шинжилгээний жагсаалтыг хоёрдугаар, Цус цусан бүтээгдэхүүнд хийгдвэл зохих шинжилгээний жагсаалтыг гуравдугаар, Донороос цус авч, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, устгах журмыг дөрөвдүгээр, Цус, цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэх, хяналт тавих, халдварыг тооцон бүртгэх журмыг тавдугаар, цус цусан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Хавсралтаар баталсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.
3. Тушаалын хэрэгжилтийг зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Салбарын бодлого зохицуулалтын газар /Ш.Энхбат/, Мэдээлэл мониторингын газар /А.Дамдинсүрэн/-нд тус тус даалгасугай.
4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан ЭМНХамгааллын Сайдын 1997 оны А/392 дугаар тушаалын гурав, дөрөвдүгээр хавсралт хүчингүй болсонд тооцсугай.
2003 оны 7 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлийн 2147 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
