A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ/Эмнэлгийн хуудас олгох заавар НХХ-ийн сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан 2009 оны 9 сарын 16-ны өдрийн 299/125 дугаар тушаалаар хүчингүйд тооцов,
Бүлэг: 1979

НХХ-ийн сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан 2009 оны 9 сарын 16-ны өдрийн 299/125 дугаар тушаалаар хүчингүйд тооцов,

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЗААВАР, МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ/Эмнэлгийн хуудас олгох заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, Эмнэлгийн хуудасны Маягт НД№4а, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны Маягт НД№4б/

2003 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 38/66

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Эмнэлгийн хуудас олгох заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, Эмнэлгийн хуудасны Маягт НД№4а-г хоёрдугаар хавсралтаар, Жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудасны Маягт НД№4б-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эмнэлгийн хуудсыг зааврын дагуу олгох, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, эмнэлгийн байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Заавар батлах тухай" Монгол Улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 1995 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 13/А/07 дугаар тушаал, "Маягт батлах тухай" Монгол улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдын 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №188 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

/Энэ тушаалд НХХС, ЭМС-ын 2003 оны 144/255 тоот тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав/