A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2010 оны А/67 тоот тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2010 оны А/67 тоот тушаалаар хүчингүй болгосон/

1998 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/31

Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хуулийн 5 дугаар зүйлийн 4-ийн 6-д заасныг үндэслэн ТУШААХ НЬ:

1. Малын халдварт өвчинтэй тэмцэх зааврыг 1 дүгээр, паразиттах өвчинтэй тэмцэх зааврыг 2 дугаар / энэ тушаалын 1, 2 дугаар хавсралтыг ХХААХҮС-ын 2010 оны А/67 тоот тушаалаар хүчингүй болгосон / хавсралтаар тус тус баталсугай.

2. Зааврыг 1998 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллах, хуулийн дагуу арга хэмжээ авч байхыг Хөдөө аж ахуйн хяналтын алба /тохируулагч агентлаг/ /Ц.Хорлообаатар/-т даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан 3 дугаар хавсралтад дурдсан мал, амьтны халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх зааврууд болон түүнийг баталсан тушаал, шийдвэрүүдийг хүчингүй болсонд тооцсугай.

2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2206 дугаарт бүртгэсэн