A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдэд харилцах данс нээх, ашиглах, тайлагнах заавар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ ХХААХҮ-ийн сайдын 2011 оны 11 сарын 03-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон.

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдэд харилцах данс нээх, ашиглах, тайлагнах заавар/

2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/51

Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн төсөл"-ийн хэрэгжүүлэх нэгжүүдийн санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор ТУШААХ нь:

1. "Төсөл хэрэгжүүлэх нэгжүүдэд харилцах данс нээх, ашиглах, тайлагнах заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү зааврыг мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Төслийн удирдах нэгж /П.Энхсайхан/-д үүрэг болгосугай.

САЙД Д.НАСАНЖАРГАЛ

2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2191 дугаарт бүртгэсэн