A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Мал өвөлжилт/, /ХХААС-ын 2010-А/148 тушаалаар хүчинүй болсон/ 
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Мал өвөлжилт/, /ХХААС-ын 2010-А/148 тушаалаар хүчинүй болсон/

2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/133

"Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр"-ийн 21.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү зааврын дагуу мал өвөлжилт, хаваржилтын дүн, мэдээ, тайланг жил бүрийн 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.

3. Мал өвөлжилт, хаваржилтын дүн, мэдээ, тайланг хүлээн авч нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, шийдвэрийн төсөл боловсруулж жил бүрийн 11 дүгээр сарын 10-ны дотор Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын зөвлөлд танилцуулж байхыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Нэргүйд даалгасугай.

САЙД Д.НАСАНЖАРГАЛ

2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2194 дүгээрт бүртгэсэн