A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

БХС, ХЗДХС, ЭМС-ын хамтарсан 115/58/103 тоот тушаалаар хүчингүй

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар/

2003 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 142/116/144

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, "Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийн 3.1.3-ын "е" заалтуудыг тус тус хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ нь:

1. "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар"-ыг нэгдүгээр, тайван цагт иргэнийг цэргийн албанаас эрүүл мэндээр чөлөөлж, цэргийн тоо бүртгэлээс хассаныг баталгаажуулах дардасны загварыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Зааврыг 2003 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3. Шинэчилсэн зааврыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг зохион байгуулахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал Ц.Тогоо/ Хил хамгаалалтын ерөнхий газар /хошууч генерал П.Сүндэв/, Цагдаагийн ерөнхий газар /хошууч генерал Д.Сандаг-Очир/, БХЯ-ны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар /хурандаа Ч.Сосорбарам/, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийг удирдах газар /С.Дуламсүрэн/-т тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1996 оны 232/А-80 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.