A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2011 оны 200 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2011 оны 200 дугаар тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

1998 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 200

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Барилга, архитөктурын газрын шинжлэх ухаан техник, эдийн засгийн зөвлөлийн 1998 оны 5-р сарын 22-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийг үндэслэн барилгын үнэ бүрдлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор ТУШААХ нь:

1."Барилгын төсөв зохиох заавар"-ыг хавсралт ёсоор баталж 1997 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2.Энэхүү зааврыг мөрдүүлэх талаар богино хугацааны сургалт, семинарыг 1998 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Барилга-Архитөктурын газар /Б.Лхагвасүрэн/, Барилгын ажилтны мэргэжил дээшлүүлзх институт /Э.Ганзориг/-д даалгасугай.

З.Барилгын ажлын төсвийн суурь нормыг хянаж, шинэчлэх, шинээр боловсруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсвийн төлөвлөгөөнд тусгуулах арга хэмжээ авахыг Эдийн засаг, хамтын ажиллагааны газар /Ц.Сүхбаатар/, Барилга, барилгын материапын үйлдвэрийн газар /Д.Очирбат/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1990 оны 04 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 1991 оны 127 дугаар тушаал, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны 176 дугаар тушаалын хоёрдугаар заалтыг тус тус хүчингүйд тооцсугай.