A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАГВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2012 оны 01 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /БСШУС-ын 2012 оны 01 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 103

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн "Журам, заавар, загвар батлах тухай" 361 дүгээр тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам"-ын 6.4 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 112 дугаар тушаалын "2-ын Б" хавсралтаар батлагдсан загварын "Суурь боловсролын гэрчилгээ"-ний "Төгсөлтийн шалгалтын дүн, хувь 1, 2, 3" гэснийг "Төгсөлтийн шалгалтын дүн, хувь 1. Монгол хэл, монгол бичиг, 2. Математик, 3. Физик, 4. Хими", "Бүрэн дунд боловсролын үнэмлэх"-ний "Төгсөлтийн шалгалтын дүн, хувь 1, 2, 3" гэснийг "Төгсөлтийн шалгалтын дүн, хувь 1. Монгол хэл, уран зохиол, 2. Математик, 3. Сонгосон агуулга гэж тус тус өөрчилсүгэй.

САЙД Ё.ОТГОНБАЯР

Улсын бүртгэлд 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 3241 дүгээрт бүртгэсэн