A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар/
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 12/05

Улаанбаатар хот

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах заавар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эдгээр зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/-даалгасугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.АЛТАНХУЯГ