A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /” Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны ажилтны үнэмлэхний загвар”, “тэмдэгний загвар, түүний тодорхойлол
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /" Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны ажилтны үнэмлэхний загвар", "тэмдэгний загвар, түүний тодорхойлолт"/

2001 оны 8 дугаар сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 225

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн 9 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны ажилтны үнэмлэхний загварыг 1 дүгээр хавсралтын, тэмдэгний загвар, түүний тодорхойлолтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Батлагдсан загварын дагуу үнэмлэх, тэмдгийг хийлгэж, зардлыг холбогдох төсвөөс гаргахыг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /Ц.Буянбадрах/ -нд зөвшөөрсүгэй.

САЙД Ц.НЯМДОРЖ