A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах /ХЗДХ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах /ХЗДХС-н 2010 оны 52 тоот тушаалаар хүчингүй болсон/

2002 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 6 дугаар хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах Мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн"-ийг 1 дүгээр хавсралтын, "Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалт явуулах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1995 оны "Мэргэшлийн хороог байгуулх, дүрэм батлах тухай" 24 дүгээр тушаалын 1 дүгээр зүйл, "Журам батлах тухай" 25 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ