A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Санхүүгийн улирлын тайлангийн маягт/

2006 оны 03 дугаар сарын 03-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Монгол Улсын "Нягтлан бодох бүртгэлийн тухай" хуулийн 15.1, 16.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгжид мөрдөх "Санхүүгийн улирлын тайлангийн маягт"-ыг хавсралтаар баталсугай.

2. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлсэн дээрх маягтыг 2006 оны 1-р улирлаас эхлэн аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүpтгэлийн бодлого, apгa зүйн хэлтэс (Ж.Үхэртар)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Н.БАЯРТСАЙХАН