A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Мэдүүлэг хүлээн авах бүртгэл, Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл,
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Мэдүүлэг хүлээн авах бүртгэл, Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл,

Газар өмчлөх, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл, Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл, Лавлагааны дугаарын бүртгэл, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэл.../

2006 оны 10 дугаар сарын 25ны өдөр

Улаанбааатар хот

Дугаар 175

"Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 10 дугаар сарын зүйлийн 10.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Мэдүүлэг хүлээн авах бүртгэл"-ийн маягт Б-1-ийг 1 дүгээр хавсралтаар "Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл"-ийн маягт Б-2-ыг 2 дугаар хавсралтаар, "Газар өмчлөх, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл"-ийн маягт Б-3-ыг 3 дугаар хавсралтаар, "Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарын бүртгэл"-ийн маягт Б-4-ийг 4 дүгээр хавсралтаар, "Лавлагааны дугаарын бүртгэл"-ийн маягт Б-5-ыг 5 дугаар хавсралтаар "Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэл"-ийн маягт Б-6-г 6 дугаар хавсралтаар, "Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэл"-ийн маягт Б-7-г 7 дугаар хавсралтаар, "Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэл"-ийн маягт Б-8-ийг 8 дугаар хавсралтаар, "Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэл"-ийн маягт Б-9-ийг 9 дүгээр хавсралтаар, "Лавлагаа, хуулбар, тусгай тэмдэглэл, урьдчилсан тэмдэглэлийн бүртгэл"-ийн маягт Б-10-ыг 10 дугаар хавсралтаар "Гэрээ, урьдчилсан тэмдэглэл, тусгай тэмдэглэл дуусгавар болсон цуцалсан, бүртгэл хаасан тухай бүртгэл"-ийн маягт Б-11-ийг 11 дүгээр хавсралтаар, "Мэдүүлэг буцаасан тухай бүртгэл"-ийн маягт Б-12-ыг 12 дугаар хавсралтаар, "Бүртгэгдсэн гэрээ, гэрчилгээ, лавлагаа олголтын бүртгэл"-ийн маягт Б-13-ыг 13 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой бүртгэлийг батлагдсан маягтуудын дагуу тогттмол хөтөлж, сар бүр дүгнэн мэдээлж ажиллахыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарр /Д.Долгормаа/-т үүрэг болгосугай.

САЙД: Ж.НАРАНЦАЦРАЛТ