A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /”Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар” маягтыг хэрэглэх журам/ - /Уг тушаалыг Сангийн сайдын 20
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар" маягтыг хэрэглэх журам/ - /Уг тушаалыг Сангийн сайдын 2007 оны 161 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

2000 оны 04 дүгээр сарын 18 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 68

Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сангийн сайдын Зөвлөлийн 2000 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдааны 05 тоот тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар"-ын маягт, түүнийг хэрэглэх журмыг 1, 2 дугаар хавсралтаар тус тус баталж 2000 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.

2. "Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар" маягтыг үнэт цаасны адилаар бүртгэж, тасалбарын захиалга авч хэвлүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэл магадалгааны хэлтэс /Р.Батжаргал/-т даалгасугай.

3. "Бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар" маягт хэвлүүлэх хөрөнгийн эх үүсвэр гаргаж, захиалгын дагуу хуваарилан зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар /Ц.Даваасүрэн/, Үндэсний татварын ерөнхий газар /Д.Батжаргал/-т даалгасугай.

4. Бүх төрлийн торгууль, шийтгэврийн хуудсыг улсын хэмжээнд нэг мөр болгон зохион байгуулах талаар асуудал боловсруулан энэ оны 2 дугаар улиралд багтаан Сайдын зөвлөлд танилцуулахыг Нягтлан бодох бүртгэл магадалгаа хэлтэс /Р.Батжаргал/-т даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Маягт батлах тухай" Сангийн сайдын 1992 оны 15 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.