- Нүүр
- Сайдын тушаал
- МАХНЫ ЭКСПОРТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2008 оны 32/28 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
1998 оны 6 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 253/А/110
Үндэсний мах боловсруулах үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, махны экспортыг өргөжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
Нэг. Монгол улсын Засгийн газраас ОХУ-д урсгал өрийн төлбөрт ачуулах махны бэлтгэл ажлыг зохион байгуулах зорилгоор мах боловсруулах үйлдвэрээс гаргасан өрийн бичигт баталгаажуулалт олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Дээрх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Стратеги төлөвлөлтийн газар /Г.Батаа/-т тус тус даалгасугай.
Гурав. Энэхүү журмын дагуу холбогдох арилжааны банкууд болон мах боловсруулах үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж, өрийн бичигт нь баталгаажуулалт хийхийг Төсвийн бодлогын газар /Л.Дашдорж/-т зөвшөөрсүгэй.
САНГИЙН САЙД ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРИЙН САЙД
2003 оны 7 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 2209 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
