- Нүүр
- Сайдын тушаал
- МЭДЭЭЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН МАЯГТ ГРАФИКИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2011 оны А/169 тоот тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
МЭДЭЭЛЛИЙН ШИНЭЧИЛСЭН МАЯГТ ГРАФИКИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2011 оны А/169 тоот тушаалаар хүчингүй болгосон/
2004 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 26
Статистикийн тухай хуулийн 19.4 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд статистикийн төвлөрсөн бус мэдээлэл авах график, маягтыг 1 дүгээр хавсралтаар, газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн ирүүлж байх агротайлангийн маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Салбарын статистикийн батлагдсан график маягтын дагуу төвлөрсөн бус мэдээ, мэдээлэл, агротайланг аймаг, орон нутгаас авч нэгтгэн дүгнэлт хийж, холбогдох байгууллага хэрэглэгчдэд шуурхай хүргэж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Д.Бат-Эрдэнэ/-т даалгасугай.
3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төвлөрсөн бус мэдээ, мэдээлэл, агротайлангийн график, маягтыг харьяа сум, дүүрэг, хороо, багуудад хувилан хүргүүлж, мэдээ, тайланг үнэн зөв гаргуулан графикт хугацаанд нь ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөсүгэй.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан ХААҮ-ийн сайдын 2000 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/107 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2004 оны 5 дугаар сарын 14-ны өдөр улсын бүртгэлийн 2353 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A
