A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн зураг төсөл зохиох норм, Сүрлэн боодлон өрөгт бүтээц-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэ /БХБС-ын 2006 оны 195-р хүчингүй/
Бүлэг: 1979

БХБС-ын 2006 оны 195-р хүчингүй

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

НОРМ БАТЛАХ ТУХАЙ /Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн зураг төсөл зохиох норм, Сүрлэн боодлон өрөгт бүтээц-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх ба хүлээн авах норм, Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилга, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтын норм

2001 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

"Барилгын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Сүрлэн боодлон өрөгт бүтээц"-ийн зураг төсөл зохиох норм БНбД 51.02-01, "Сүрлэн боодлон өрөгт бүтээц"-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх ба хүлээн авах норм БНбД 51.03.01, "Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилга, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалт"-ын норм БНбД 12.06-01-ийг баталж, 2001 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэхүү барилгын норм ба дүрмүүдийг хэвлэн олшруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэн мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газар /Б.Бямбажав/, нормын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн улсын хяналтын алба /Н.Лхагваа/-д тус тус даалгасугай.

САЙД Б.ЖИГЖИД

2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн 1750 дугаарт бүртгэсэн.