A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДЛЫН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2011 оны 123-р хтушаалаар үчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ЗАРДЛЫН ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2011 оны 123-р хтушаалаар үчингүй болгосон/

2003 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 192

Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Нотариатчдын танхимын саналыг үндэслэн ТУШААХ нь:

1."Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын жишиг"-ийг хавсралтын ёсоор шинэчлэн баталж, 2003 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Үйлчилгээний хөлс, зардлын жишиг тогтоох тухай" Хууль зүйн сайдын 1997 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаар тушаалыг 2003 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ

2004 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр улсын бүртгэлийн 2357 дугаарт бүртгэсэн