A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЙН НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009.12.11-ны 394 тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ОЙН НӨӨЦИЙН ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС-ын 2009.12.11-ны 394 тушаалаар хүчингүй болгосон/

2002 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 93

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь заалт, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь заалт болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Монгол орны ойн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг нэгдүгээр хавсралт ёсоор, ойн сангийн нэг га талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. 2.Аймаг, сум болон ойн нөөц эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага нь ойн санг мөнгөн илэрхийллээр үнэлэх, ойн аж ахуйн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг тооцох, ойд учруулсан төрөл бүрийн хохирол, түүний нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход энэхүү нэгж модны нөөцийн болон ойн талбайн экологи-эдийн засгийн үнэлгээг мөрдүүлж ажиллахыг Стратегийн төлөвлөлт, удирдлагын газар Х.Ыханбай, Байгалийн нөөцийн газар Ө.Хоролдаваа, Байгаль орчныг хамгаалах алба Ц.Банзрагч нарт даалгасугай.

САЙД У.БАРСБОЛД

2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2274 дугаарт бүртгэсэн.