- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙЖУУЛАЛТ, ОЙН АЖ АХУЙН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ
2009 оны 139/154 дүгээр тушаалаар хүчингүйд тооцсон
ОЙЖУУЛАЛТ,ОЙН АЖ АХУЙН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 404/118
Монгол Улсын Ойн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, 23 дугаар зүйлийн 1, 3, 4 дүгээрт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Ойжуулалт, ойн аж ахуйн зарим арга хэмжээний 1 га талбайн зардлын үлгэрчилсэн нормативыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Ойжуулалт, ойн аж ахуй, ой зохион байгуулалтын ажил эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ойг нөхөн сэргээх, мод бэлтгэх талбай тусгаарлах, ой зохион байгуулалтын ажлын зардлыг үлгэрчилсэн нормативын дагуу 1998 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож байхыг Байгаль орчныг хамгаалах алба, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам, үлгэрчилсэн норматив батлах тухай" Байгаль орчны хяналтын улсын хорооны 1991 оны 36 дyгaap тогтоолын 1 дүгээр заалтын "Ойжуулалтын ажлыг гүйцэтгэх зардлын үлгэрчилсэн норматив" гэсэн хэсэг, мөн тогтоолын 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
